Зөвлөгөө

Зөвлөгөө 8: Охидын Зайлшгүй Мэдэх Ёстой 8 Ариун Цэвэр

Өвсөр насны охидод өгөх аминчхан зөвөлгөө

1. Хумсны ариун цэвэр

Гар гэдэг эмэгтэй хүний нэрийн хуудас л гэсэн үг. Тиймээс хамгийн багадаа сард 2-3 удаа маникюр орж байх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэнд талаасаа тустай юм. Заавал ганган будалт хийлгэх нь чухал биш юм зөв хэлбэрт нь оруулж ургалт нөлөөлөх нь чухал үүрэгтэй юм.

 

 

2. Бариун гутал

Дэлгүүрт байгаа хамгийн гое гуталыг худалдаж авсан ч бариу гутал бүү ав битгий өмс. Холгосон хэсэг арьсыг гэмтээж байдаг ба энэ ч бас эрүүл мэндэд нөлөөлдөг.

 

3. Цэврүү

Ахуйн гэмтлээс болж үүссэн цэврүүг хэзээч битгий хагал. Учир нь ийм цэврүү нь өөрөөсөө шимэгдэж хатаж идгэдэг ба өөрөөр нь идгээхгүй өмнө нь хагалвал сорвитой эдгэдэг, мөн ил арьсаар халдвар авч өвчилж болдог.

 

4. Суганы арьс арчилгаа

Суга нь маш эмзэг арьстай байдаг. Илүү үс ургаж эхэлсэн л бол анхнаасаа чанартай газар, зөвөөр ваксдуулж байгаарай. Суганы үнэр дарагчын хувьд байгалийн гаралтайг сонгох эсвэл youtube-ээс гэрээр хийж болох органик орц найрлагыг судлан өөрөө хийх аюулгүй.

 

5. Эмэгтэйчүүдийн хэсэг

Эмэгтэйчүүдийн хувьд өсвөр насан дээрээ эртхэн эмчид хандаж сурах нь хамгийн чухал. Улиралдаа нэг орж хэвших нь зөв. Өөрт байнга зөвөлгөө өгөх сайн эмчийг олох нь нэг удаагийн үзлэгээр шийдэгдэг биш ба өөрт таалагдаагүй эсвэл сэтгэлд хүрсэн зөвөлгөө өгч чадаагүй болоод эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодогдох нь байж магадгүй. Мөн цистит нь энэ арчилгаанаас хамаардаг, буруу арчнасанаас  үүсдэг нойлын цаас сальптикнаас татгалзаж усаар цэвэрлэж байх нь илүү дээр байдаг.

6. Хөл арчилгаа

Охид ихэвчлэн зуны улиралд хөлөө арчилдаг. Гэхдээ өвөл зунгуй арчил байх хэрэгтэй ба хүний мэдрэлийн ихэнх судас хөлийн уланд байдаг. Педикюрт орох нь зөвхөн будуулахад гол биш бөгөөд хумсны буруу ургалт эвэршилтийг зогсооход тустай. Маникюр, педикюр хийлгэх нь нэг удаагын гоелын зардал гэдэг утгаар нь биш гоо сайхан эрүүл мэнд талаасаа энэ зардлыг сар болгонд төсөвлөж тогтмол зардал болгох хэрэгтэй.

7. Тухтай дотуур хувцас

Харагдах байдал чухал биш ба өөрт эвтэйхэн харшилдаггүй материал сонгох хэрэгтэй холгож барьсан дотуур хувцас нь таныг арьсанд холголтоос үүссэн толбыг бий болгож арьсыг жигд биш өнгөтэй болгодог.

 

 

 

 

 

8. Үс арчилгаа

Үс сайхан зүс сайхан гэдэг хүний үс нь дотоод эрүүл мэнд илт харагдуулдаг, үс ургалтанд сэтгэл санаа бас нөлөөлдөг, эрүүл байлгахын тулд гаднаас арчлах бус дотроос нь эмчлэх чухал. Үсний ороолтоос илүү тайралт чухал байдаг тул сард нэг удаа өөртөө тааруулаад тайрах хэрэгтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!