Нийгэм

“Бид өдөрт ₮500-700 саяыг шаардлагагүй шинжилгээнд зарцуулж байна. Иймд шинж тэмдэг илэрвэл шууд эмчилгээг эхлүүлнэ”

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр оролцож, мэдээлэл өглөө.
“PCR шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарахгүй бол ач холбогдолгүй”
Тэрбээр “Олон улс коронвируст халдварын тохиолдлын тоог PCR шинжилгээгээр баталгаажуулж олон нийтэд мэдээлдэг.
Манай улсад анх 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоог олон нийтэд мэдээлж ирсэн.
Улс орон бүр өөрийн нөөц, халдварын нөхцөл байдалд тохирсон эмчилгээ, оношилгооны стандартыг ДЭМБ-ын зөвлөмжид суурилж тасралтгүй өөрчилж байдаг.
Сүүлд зургаадугаар сарын 25-нд ДЭМБ коронавируст халдвартай холбоотой лабораторийн оношилгооны удирдамжийг өөрчилсөн. Ингэхдээ PCR шинжилгээний хариу 24-48 цагийн дотор амжиж гарахгүй бол ач холбогдолгүй гэж зөвлөсөн.


Үүнийг үндэслэж манай улс тав болон зургаадугаар сард альфа хувилбарын давлагааны үед иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахын тулд эмчилгээнд оруулах журмыг баталсан.
Ингээд есдүгээр сар гарч, дельта хувилбарын давлагаа эхлэхэд хавьтал, шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийх чиглэл өглөө. Энэ бол халдварын онцлог, эрүүл мэндийн салбарын нөөц зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг зүйл гэдгийг дахин хэлье.
Их Британи зэрэг улс түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариуг 72 цагийн дотор РCR-аар баталгаажуулж олон нийтэд мэдээлдэг. Манай улс ч энэ чиглэлээр ажиллаж байгаа.
Бид өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна. Иймд иргэдэд хандаж хэлэхэд, шаардлагагүй бол коронавирусийн эсрэг шинжилгээ өгөхгүй байхыг хүсье” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!