Нийгэм

Япон: Коронавирусийн “Эта” гэх шинэ хувилбар бүртгэгдлээ

Япон Улсад “SARS-CoV-2” коронавирусийн “Эта” хувилбар гэх мутацит халдварын 18 тохиолдол батлагдсан талаар Японы Эрүүл Мэндийн Яамнаас иш татан “Кёодо” /Kyodo/ мэдээлэв.
Ийм шинэ төрлийн коронавирусийн мутацид халдвар авсан тохиолдол Япон Улсад ийнхүү анх удаа бүртгэгдлээ. Мөн Японы нутаг дэвсгэрт Энэтхэг Улсад анх илэрсэн “Каппа” хувилбарын халдвар авсан 19 тохиолдол ч илэрчээ.
“Каппа” хувилбарын халдвар авсан анхны тохиолдол 2021 оны зургадугаар сард Японы Миэ мужид бүртгэгдсэн болохыг мөн онцлов.
(Эх сурвалж: regnum)

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!