Нийгэм

Өмнөговь аймагт маргаашаас хөл хорио тогтооно

Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, 09 дүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.
-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!