Нийгэм

Шуурхай: Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргалаа

Боксын холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргалаа. Ирэх аравдугаар сард Серби улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлж оролцох өндөр магадлалтай тамирчин байсан юм. Түүнийг удаа дараагийн сахилга, хариуцлага алдсан учраас ийнхүү удирдах зөвлөлийн гишүүдийн зуун хувийн саналаар хөөхөөр болжээ.
Э.Цэндбаатар нь өмнө нь нүцгэн хотын гудамжаар хашхирч яваад цагдаагийн албан хаагчдад саатуулагдаж байсан. Тэрбээр алдаагаа засахгүй саяхан мөн л согтууруулсан ундаа хэрэглэсэн үедээ бусдад зодуулсан гэх бичлэг олон нийтэд тархсан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!