Зөвлөгөө

Зөвлөгөө 4: 2021оны Намар-Өвөлийн тренд загвар, өнгө

Хөл хорионд гэртээ байгаад уйдсан уу?  2021 оны намар өвлийг загварлаг өнгөлөг өнгөрөөж хэцүү нэрт өвчнийг эрч хүчтэй өөртөө итгэлтэй даван гарая

Эдгээр шинэ тренд загваруудаас өөрт зохихоо сонгон имижээ бүрдүүлээрэй.

Нил ягаан

 

Лаванда цэцгийг санагдуулам зөөлөн нил ягаан өнгө намрын чиг хандлагуудын түүвэрт багтжээ. Jil Sander, Givenchy, Miu Miu болон бусад загварын орднууд цуглуулгадаа зориулан нил ягаан өнгийн намирсан, торгон даашинз, давхар энгэртэй пальтоноос эхлэн өвлийн куртка, комбинзоныг урласан байна.

Урт ханцуй

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 2)

Загварын салбарын суут эрхмүүд болох Раф Симонс, Жонатан Андерсон, Ким Жонс, Оливье Рустен нар намар-өвлийн гол загваруудын нэгээр урт ханцуйг нэрлэж байна. Balmain, Acne Studios, Raf Simons брэндүүд урт ханцуйтай ноосон цамц, даашинзыг урласан бол Alexandre Vauthier, Prada орднууд тус загварын пальто, тренч цув болон курткаг санал болгожээ.

Муур эмэгтэй

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 3)

Бие барьсан комбинзонууд 2021 оны намар-өвөл цуглуулгад бодсоноос ч их харагдлаа. Ялангуяа Salvatore Ferragamo, Prada, Emilia Wickstead, Dolce&Gabbana, Tom Ford орднууд торгон, ноосон, торон зэрэг олон төрлийн материал, хийцтэй загваруудыг гаргажээ.

Шинэчлэгдсэн логонууд

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 4)

Versace-ийн бүтээлч захирал Донателла Версаче намар-өвөл 2021 цуглуулгынхаа танилцуулгын үеэр тус брэндийг илтгэсэн шинэ хээгээ танилцуулсан бол Fendi өөрсдийн винтэж логогоо эргэн авчирсан билээ. Түүнчлэн Givenchy брэндийн бүтээлч захирал Мэттью Уильямс загваруудаа том G үсгээр төлөөлүүлэн урлаж эхэлжээ.

Намхан суудал

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 5)

Сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байсан өндөр суудалтай mom, boyfriend болон 90-ээд оны жийнснүүдийн дараагаар намхан суудалтай, сул өмднүүд тренд болж эхэлж байна. Энэхүү загвар нь Balenciaga, Y/Project, Jawara Alleyne орднуудын цуглуулгад зонхилсон харагдлаа.

Тэйлор дээр тэйлор

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 6)

Намрын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйлээр тэйлор хийцтэй хантааз, пиджак болон брюк өмдний “гурвал хослол” тодорсон байна. Tory Burch, The Row, Prada болон Peter Do нь энэхүү хослолыг пүүз, кетний оронд лофер болон “combat” гуталтай хослуулж бүхэлдээ классик төрхийг бүрдүүлжээ. Мөн дизайнерууд энэ удаа олон төрлийн өнгө, хээ оруулалгүйгээр цулгуй, нэг өнгөөр дагнаж байгаагаараа онцлог байлаа.

Цанын баазын хэв маяг

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 7)

Намар-өвөл 2021 цуглуулгад багтсан хөвсгөр куртканууд таныг ямар нэг нэмэлт аксесуаргүйгээр загварлаг харагдуулж, тав тухтай, дулаан байлгана. Тухайлбал, Италийн зүүн хойд хэсэгт орших Доломит нуруун дахь Miu Miu загварын ордны танилцуулга дээр цайвар өнгө давамгайлсан oversize загварын цанын өмсгөл, нэхмэл цамц, ширмэл оёдолтой куртка онцлох загвараар тодорсон билээ.

Бүхэлдээ ноосон эдлэл

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 8)

Дизайнерууд төрхөө бүхэлдээ хүйтний улиралд хамгийн тохиромжтой ноос, ноолууран эдлэлээр бүрдүүлэхийг зөвлөж байна. Ингэхдээ Acne Studios, Chloe-ийн цуглуулгад багтсан шиг хэзээ ч дааруулахгүй эдлэлээс эсвэл Blumarine, Balmain ордны урласан шиг секси хослолоос сонгох боломжтой.

Бүтээлч хэлбэр

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 9)

Энгийн эсгүүртэй загваруудаас гадна бүтээлч хэлбэртэй хувцаснууд нүдэнд өртөж байлаа. Тухайлбал, бүтээлч захирал Жонатан Андерсон нь JW Anderson брэндээ төлөөлөн хонхон хэлбэртэй урт ноосон цамцыг танилцуулсан бол Loewe-д зориулан геометрийн дүрснүүдийг хооронд нь залгасан мэт харагдах курткаг урлажээ.

Сургуулийн сарафан

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 10)

Сургуулийн гэж нэрлэсэн ч хүүхэд шиг харагдана гэсэн үг биш юм. Харин ч илүү эмэгтэйлэг, ажил хэрэгч төрхийг Prada болон Chloé брэндүүд санал болгож байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!