Зөвлөгөө

Зөвлөгөө 1: HOLLYWOOD-ийн одод хүртэл хийлгэж буй 2021 оны ТРЕНД үс засалтууд

Үс засалт гэдэг хүмүүс бидний өөрийгөө илэрхийлэх маш том имиж юм. Цар тахлын нөхцөл байдал залуусын үс засалтанд ихээхэн нөлөөлжээ.

Хаашаа ч гарсан масктайгаа явж, үсчид ажиллахгүй байсан нь шинэ засалтуудыг гархад ихээхэн нэмэр болсон биз ээ. HOLLYWOOD одод шинэхэн үс засалт шинэ төрхтэй явж харагдна.

“Mullet” болон “Shag” тайралтууд

1980-аад оны”mullet” хэмээн нэрлэгддэг урд болон хажуу хэсгүүдээрээ богино, ард хэсгээрээ урт тайралт нь энэ онд дахин моданд орсон төдийгүй тухайн үеийн бас нэгэн тренд тайралт болох “shag” хэмээх шингэлсэн үзүүртэй, толгойн орой хэсгээс эхлэн шаталсан, сэгсгэр, рок-н-ролл аястай тайралтын хамт хийгддэг болжээ. Үсчид энэ хоёр тайралтыг хослуулан илүү үзэсгэлэнтэй, шинэчилсэн хувилбарыг танилцуулсан байгаа.

 

Хөшиг мэт чёлк

Гол хэсгээрээ богино атлаа хоёр хажуу хэсгээрээ урт чёлк нь хүн бүрт зохидог давуу талтайгаас гадна хангалттай урт тул залхсан үедээ хойш нь боож, эсвэл чихнийхээ араар хийх боломжтой байдаг. Мөн ийм чёлкийг хайчаар ороох, өвөрмөц өнгөөр будах, тэгш эсвэл далий хуваах гээд олон янзаар загварчлах боломжтой билээ.

Хайхрамжгүй пикси

Үсээ хусахад хараахан зориг хүрэхгүй байгаа ч бүр богино болгох зоригтой нэгэн нь пикси тайралтыг сонгож байгаа. Гэхдээ сонгодог пикси биш харин орчин үеийн, хайхрамжгүй пикси үсийг онцолж байна.

Хуссан үс

Хөл хорионд орсныг далимдуулан олон эмэгтэй үсээ илүү эрүүл болгох үүднээс хусахаар шийдсэн байгаа. Үс ч эрүүл болно, үсчин ч ойрын хугацаанд орох шаардлагагүй байна, арчлахад ч хялбар гээд ер нь л их амар шийдэл шүү дээ. Харин одоо хуссан үс хүмүүст улам бүр л таалагдах болж, энэ нь шинэ тренд үүсгээд байна.

Тэгш хуваалттай чёлк

Карантинд гэртээ суухдаа бид өөрсдөө үсчин болохоор шийдэн хамгийн түрүүнд чёлкоо тайрсан. Гэтэл карантин ч суларч, чёлкоосоо ч залхаж эхэлсэн энэ 2021 онд бүгд л тэрхүү чёлкоо ургуулан хоёр тийш нь самнаж байна. Үүнийг дизайнерууд ч шинэ цуглуулгууддаа тусгасан байгаа.

Цайвар сор

Бүх төрлийн засалтанд тод өнгийн эсвэл цайвар сор нь зохимжтой. Та үсчин орохгүй байсан ч будаг байхад л хангалттай.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!