Нийгэм

Э.Цэндбаатар бусдад зодуулсан тухайгаа өөрөө цагдаад мэдэгджээ

Монголын боксын холбооны бага хурал өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. Уг хурлаар УИХ-ын гишүүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон билээ.
Тэгвэл энэхүү хурлын дараа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулжээ.Тэрбээр шөнийн 02:27 минутад Сүхбаатар дүүрэгт байрлах “New work” ресторанд намайг зодчихлоо гэсэн дуудлагыг өгчээ. Уг мэдээллийн дагуу хэргийн газар цагдаагийн алба хаагчид очиход хүнд жингийн боксын тамирчид болох Д.Идэрбат болон Ц.Мөнхчулуун нар согтуурсан үедээ зодож, биед нь биед нь гэмтэл учруулсан байна.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!