Нийгэм

Нэг шөнийн борооны ая даахгүй нийслэлийн автозам

Өчигдөр нийслэлд асгарсан аадар бороо нэлээн хэдэн замыг эвдэж, машины там болгов. Түгжрэхийн сацуу замын бартаа, тогтоол ус, нүх сүвийг тойрч явсаар уолооч нар олигтой ч замыг хороож чадахгүй, машин техникээ эвдсэн тухай мэдээллүүд цахимд хаа саагүй хөвөрнө. Харин явган иргэдийн хувьд автобус, машинд ус цацуулахаас зайлсхийж, гутал хувцсаа норгохгүй гэсэндээ уртын хариалтаар хичээллээд эхэлжээ.
Жилийн жилд л зам засварын урсгал зардал, шинэчлэлд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар төсөвлөдөг хэр нь одоог хүртэл замын ус зайлуулагч хоолойг шийдэж, техникийн дагуу суурилуулж чадахгүй байна гэхэд үнэндээ л ичгэвтэр.
Их борооны дараа өнөө дарга нар нь цэргүүддээ ахиад л замыг хуулж, засахыг үүрэгдэнэ. Гэвч өөрсдөө төсвийн мөнгөнийхөө талаас илүүг нь халаасалчихдаг нь хайран.
Нийслэлд ахиад хэдэн шөнө, хэр хэмжээний бороо орохыг таашгүй. Нэг шөнийн борооны ая даахгүй эвдэрдэг зам хийдэг хэр нь одоо Нийслэлийн түгжрэл бууруулна гэж ярихаас үнэндээ ичих хэрэгтэй. Эвдэрсэн замаар түгжирч л явахгүй бол жолоочид машин тэргээ эвдээд дуусна. Ядаж нэг шөнийн борооны ая даах зам хийчихээд нийслэлийн түгжрэлийг бууруулна гэж ярина уу дарга нар аа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!