Нийгэм

Солонгос буудалд ажиллаж байсан. Монгол эмэгтэй, захиралдаа зодуулж хүнд бэртжээ

Нэгэн Монгол эмэгтэй Солонгос захиралдаа зодуулан эрүү нь гэмтэж хоол ч идэж чадахгүй байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Энэ талаар EGUUR.mn сайтад ” БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан аж. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан байна.
Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугатан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлж, хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай нэгэн эмэгтэй цахим хуудастаа бичжээ” хэмээн мэдээлжээ.
Харин уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас “Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно” гэсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!