Нийгэм

Үерт боогдсон 300 гаруй малыг завиар зөөн аюулгүй газарт шилжүүлжээ

Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгджээ. Энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байна.

Наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!