Зөвлөгөө

Сурагчид эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байхыг зөвлөлөө

Танхимын хичээлд сууж буй сурагчид коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Халдвараар өвчлөхгүйн тулд эдгээр 11 зөвлөгөөг мөрдөх нь чухал. Эцэг эхчүүд хүүхэддээ хэлж ойлгуулахыг зөвлөлөө.

  1. Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.
  2. Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна.
  3. Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.
  4. Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна.
  5. Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.
  6. Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх
  7. Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих
  8. Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина.
  9. Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/
  10. Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  11.  “ГЭР СУРГУУЛЬ – ГЭР” маршрутыг мөрдөх

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!