Нийгэм

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тал хувь нь шинэ өвчин туссан байна

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь зургаан сарын турш “COVID-19”-ийн өвчнийг мэдэрдэг гэж америкийн эрдэмтэд тодорхойлжээ.

АНУ-ын Мичиганы Их Сургуулийн судлаачид 2020 оны намрын сүүл, 2021 оны өвөл коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн 253 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 60 байсан аж.


Эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн дийлэнх нь олон сар өнгөрсөн ч бүрэн эдгэрээгүй байна. Тэдэнд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хэвээр байсан аж. Бие нь сульдах, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн байна. Тодруулбал, коронавируст халдвар авч эдгэрсэн гэх боловч эдгэрснээс хойш хагас жилийн дотор 55 орчим хувьд нь урьд өмнө байгаагүй зүрхний, уушигны өвчин гэх зэрэг шинэ өвчний шинж тэмдэг илэрчээ. Туршилт судалгаанд оролцогчдын бараг дөрөвний нэг нь хүнд хэлбэрийн ханиалгатай байгаагаа хүлээн зөвшөөрсөн бол 20 хувь нь зүрхний цохилт түргэсэх, цохилт тогтмол бус болох, хөдөлгөөний бэрхшээлтэй тулгарах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэжээ. Харин тэдний 16 орчим хувь нь гэртээ байнга хүчилтөрөгчийн аппарат залгадаг гэсэн байна. Эдгэрсэн ч толгой өвдөх, зүрх дэлсэх, ядарч сульдах, даарч чичрэх мэдрэмж төрдөг болсон гэсэн өвчтнүүд дийлэнх хувийг эзэлсэн байна.
Эрдэмтэд судалгааг үндэслэн коронавируст халдвараар өвдсөн бол бусад төрлийн халдварт өвчин тусах магадлал өндөр гэсэн тайлбар хийжээ.
(Эх сурвалж: kubnews)

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!