Нийгэм
Хардалтын улмаас нөхрийгөө халуун усаар түлжээ
Хувийн таарамжгүй харилцааны улмаас нөхрийнхөө дээрээс халуун ус асгаж, түлжээ. Тодруулбал, уржигдар буюу наймдугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад “Эхнэр маань буцалсан ус дээрээс асгачихлаа” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газарт очиход тус тоотод оршин суух С нь нөхрийгөө унтаж байхад нь шанагатай буцалсан ус асгаж, бэлэг эрхтэнг нь түлсэн байжээ. Урьдчилсан байдлаар эл хэрэг гэр бүлийн гадуур харилцаанаас болж үйлдэгдсэн гэх мэдээлэл байна.