Нийгэм

Монголд 15 хүн тутмын нэг нь коронавирусийн халдвар авчээ

Novel coronavirus outbreak and quarantine concept.

Өнөөдөр /2021.08.31/ манай улсад коронавируст халдварын 2740 шинэ тохиолдолд бүртгэгдсэн байна. Ингэснээр өнөөдрийг хүртэл бүртгэж авсан нийт халдварын тохиолдол 213 мянга 820 болоод байгаа юм.
Үүнд хүн амын дундаас бүртгэгдсэн халдвараас гадна гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн халдварууд ч багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэдэг утгаар тооцож явдаг.
Манай улсыг 3 сая 200 мянган хүн амтай гэж үзвэл, 15 хүн тутмын нэг нь халдвар авсан гэх тооцоог гаргаж болно. Сүүлийн үес Улаанбаатар хотод бүртгэгдэх халдварын тоо тогтмол буурч, харин орон нутагт өссөөр байгаа юм.
Тухайлбал өнөөдрийн хувьд нийт 2740 халдвар бүртгэгдсэний 524 нь Улаанбаатар хотод бол үлдсэн 2213 нь орон нутгаас илэрчээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!