ЗөвлөгөөТанин мэдэхүй

Ховдын тарвас нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, стандарт шаардлага хангаж байна

Сүүлийн үед Ховдын тарвасыг нитраттай байна гэх яриа олон нийтийн сүлжээнд гарах болсон. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас үүнийг үгүйсгэлээ. Тодруулбал, Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.
Мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!