Нийгэм

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ НЭЭХ НЬ ЗӨВ ҮҮ ГЭДЭГТ ХАРИУЛТ ӨГЛӨӨ

Коронавирусний тэр дундаа дельта вирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа. Гэсэн ч хичээлийн шинэ жилийг эхлүүлж, танхимын хичээлийг оруулах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургууль цэцэрлэгийг нээх нь зөв үү гэдэгт хариулт өглөө.

Тэрбээр “Олон эцэг эхчүүд ковидын халдвар их энэ цаг мөчид сургууль цэцэрлэгийг нээх нь зөв үү гэж эргэлзэж байна. Эргэлзэж байвал та дараах үндэслэлүүдийг бүрэн уншаад үзээрэй.

  1. Хэдийгээр сургууль, цэцэрлэг нээгдээгүй ч халдвар дамжиж байгаа зам нь ихэвчлэн гэр бүлийн хүрээнд халдварлаж байна. Өөрөөр хэлбэл ажлын орчингоос хамаагүй илүүгээр хамгаалал барьдаггүй, битүү агааржуулалт муутай газруудаар халдвар тархаж эцэг эхчүүд, томчуудаар дамжин гэр бүлийнхэнээ өвчлүүлж байна. Мэдээж сургууль, цэцэрлэг эхлэхэд энэ орчинд халдвар тархаж болох хэдий ч маш бага байх боломж бий. Үүнийг бүрдүүлэхийн тулд боломжит бүх арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.
  2. Олон улсад маш цөөн улсууд (20 хүрэхгүй улсууд) сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг зогсоосон. Харин халдвар хамгаалалын дэглэмийг барин боловсрол, эрүүл мэндээ зэрэгцүүлэн авч яваа улсуудын туршлага илүү их байна. Бид сайн туршлагуудаас суралцах ёстой.

3. Өмнө нь бид вакцинжуулаагүй үед болгоомжтой хандаж эрсдлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг зогсоосон бол өнөөдөр 12-17 насны 254,851 хүүхэд буюу зорилтот бүлгийн хүүхдүүдийнхээ 88 хувийг вакцинжуулжаад байна. Эдгээр насны хүүхдийн өвчлөл дунджаар 2-3 дахин буурсан. Эрсдлийг төдий чинээгээр багасгаж байна гэсэн үг. Бага насны хүүхдүүдэд зориулсан вакцины судалгаануудыг ажиглаж хамгийн сайныг, хамгийн хурдан худалдан авахаар ажиллаж байна.

  1. Вакцинжуулалтанд хамрагдах боломж бүрдээгүй насныханд өвдөх эрсдэл бий. Гэвч хүүхдийн өвчлөл хөнгөн. Өнөөдрийн байдлаар 41,718 хүүхэд өвдсөн ч 41 хүүхэд эрчимт эмчилгээнд орсон. Эдгээр хүүхдүүд нь дархлаа сул, хөгжлийн бэрхшээлтэй, бусад хүнд хэлбэрийн архаг суурь өвчтэй хүүхдүүд байсан.
  2. Өнөөдөр эрүүл мэндийн талаас нь 100 хувь харж боловсролын үйл ажиллагааг зогсоох санал гаргаж болох хэдий ч эргээд 5 жилийн дараа гарах боловсролын доголдол бидэнд илүү их эрсдлийг бий болгох боломжтой. Боломж байхад ирээдүйгээ харсан шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад бид хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхэнд халдаж, хоцрогдол үүсгэж, улс эх орныхоо хөгжилд “тушаа” болох шаардлага юу билээ?

Олон олон судалгаанд үндэслэн салбаруудын мэргэжилтэнүүд, эрдэмтэд, судлаачид хамтран төлөвлөлт хийж, шийдвэр гаргаж байгаа билээ.

Харин иргэд та бүхэн маань “ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТАЛБАЛ ӨВДӨХГҮЙ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ” гэдгийг үр хүүхдүүддээ ойлгуулж, энэ цар тахлыг эрсдэл багатай даван гарахад хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!