Нийгэм

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн бэртэж, нэг хүний амь хохирчээ

Өчигдөр нийслэл болон орон нутагт гарсан зам тээврийн ослын талаар ТЦА-наас мэдээлэл өглөө.
“Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 249 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутагт хоёр хүн гэмтсэн.
Явган зорчигч машинд мөргүүлсэн осол орон нутаг, нийслэлд гарлаа.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсэн. Үүний 63 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт илэрлээ” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!