Нийгэм

Сайед Моллай Герман улсын иргэн болох хүсэлт гаргасан уу?

“Токио-2020” олимпын мөнгөн медалийг Сайед Моллай хүртэж, Монголын олимпын амжилтыг нэгээр ахиулсан. Иран улсаас дүрвэж, Монголын улсын иргэн болсон тэрээр Герман улсын иргэншил хүссэн гэх мэдээлэл цахим орчинд тархаж эхлэв. Учир нь түүнийг мөнгөн медаль хүртсэн байхад Засгийн газар хүлээж аваагүй, орон сууцар шагнаагүй хэмээн гомдоллосон. Тэрээр “Монголын төр засаг амжилтыг минь үнэлэхгүй байгаад сэтгэл дундуур байна. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар орон сууцаар шагнуулсан. Харин би мөнгөн медаль хүртсэн шүү дээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн. Үүний хариуд Засгийн газар Сайед Моллайд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, 60 сая төгрөг, сар бүр тэтгэмж олгохоос гадна байр өгнө гэж амласан удаатай.

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!