Нийгэм

Б.Баатархүү: Амиа алдсан хосын гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн

Баянзүрх дүүрэгт байрлах буудлын өрөөнд өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройн 18:10 цагийн орчимд 30 настай эмэгтэй М, 32 настай Б-гийн хамт хоолойгоо боомилж амиа хорлосон хэрэг гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Амь хохирогч хоёр иргэн гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд тухайн нэр бүхий буудалд хэд хоносон. Камерын бичлэг болон буудлын ажилчдын мэдүүлгээр хосууд архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, асуудал гаргаагүй байсан. Амь хохирогчид гэрээслэл бичиж үлдээсэн, өр зээлтэй байсан тухай асуудал яригдаж байгаа ч нарийн судалж шалгасны дараа мэдээлэл өгнө. Амиа хорлоход хүргэсэн өөр нөхцөл шалтгаан байгаа эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Амь хохирогчдын гурван хүүхдийн асран хамгаалчид нь хүлээлгэн өгсөн” гэлээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!