Нийгэм

100 шил хятад архийг устгалд оруулжээ

Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын суурин 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Хяналт шалгалтаар вакцинжуулалтын цэгүүдэд хүний нөөц дутагдалтай, яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, эм тарианы хадгалалтын нөхцлийг хянаж бүртгээгүй, хүн хоорондын зай бариулаагүй, цэвэрлэгээ хангалтгүй дутагдал илэрсэн. Иймд зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 26 ТИР автомашин 446.3 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1569.9 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хилийн хяналтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн.
БНХАУ-аас 2019 онд импортлогдож, тусгай зөвшөөрөлгүйн улмаас гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан 100 шил хятад архины хадгалалтын хугацаа дууссан тул гаалийн горимоор устгалд оруулсан байна.
2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 239 дээж хүлээн авч, 159 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8, орчны усны шинжилгээний 9, арчдасын шинжилгээний 5, албан хүсэлтээр өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, орчны шинжилгээний 3, нийт 27 дээж шаардлага хангаагүй байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!