Нийгэм

“Молом” Монголын Засгийн газарт ГОМДЖЭЭ

Монгол Улсын иргэн болж, Монголын нэрийн өмнөөс “Токио-2020” олимпод оролцон мөнгөн медаль хүртсэн Саед Моллаи гомджээ. “Намайг албан ёсоор хүлээж авч уулзаагүй”, “Машин бэлэглэсэн, гэхдээ 2010 оных байсан” гэхчлэн хэвлэлд ярьж сууна.
Түүнийг монголчууд “Молом” хэмээн дотночлон нэрийдэж, олимпын өдрүүдэд уухайлан дэмжсэн. Медаль хүртээсэй хэмээн залбирч, нөгөө талаар хүний нутгийн нэрийн өмнөөс барилдаж зогсоод нь өмөлзөн, хайрлаж, хамгаалж байв.
Саед Моллаи өнгөрсөн амралтын өдрүүдэд ХБНГУ улс руу, эхнэртэйгээ уулзахаар ниссэн. Тэндээс ярилцлага өгөхдөө ийн ярьжээ. Моллаид Засгийн газар 60 сая төгрөг олгоно гэж мэдэгдсэн ч өгөөгүй хэмээн тэр өгүүлж байна.
Моллаигийн “Засгийн газарт гомдож байна” гэсэн гол үндэслэлүүдийг нь анзаарвал:
Өгнө гэсэн 60 сая төгрөгөө өгөөгүй
Засгийн газар албан ёсоор хүлээн авч уулзаж, талархал илэрхийлээгүй
Бэлтгэлийн үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас бусад нь туслаагүй зэрэг бололтой.
Сэтгүүлч “Танд автомашин бэлэглэсэн шүү дээ?” гэж асуувал тэр “Тэгсэн, гэхдээ 2010 оных байсан” гэж хариуллаа. Түүнчлэн “Бусад орнуудыг харахад медаль хүртсэн тамирчиддаа өдөр бүр бэлэг өгч байсан. Би зочид буудалд л байсаар таарсан. Ямар ч хүлээн авалт болоогүй. Томоохон компаниуд хүлээн авч уулзаагүй” хэмээжээ.
Нэг үгээр тэр медалийн чансааны тухайд, хүрэл медаль хүртсэн хүмүүст байр бэлэглэж, олон талаар дэмжиж байгаа хэр нь ээ мөнгө авсан хүнд төдийлөн ач холбогдол өгсөнгүй гэж ойлгожээ. Өгсөн байруудыг Засгийн газраас гэж андуурч ойлгосон ч байж мэдэх юм. Товчоор бол “Мөнгөн медаль авсан хэр нь ээ гадуурхагдчихлаа” гэж ойлгосон бололтой.
Ойлголтын зөрүү ч үүссэн байж болох. Ямартай ч “Молом” Монголын Засгийн газарт гомджээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!