Нийгэм

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр иргэн н.Амгаланбаяр “Хүүхдийн парк бол нийслэлийн залуучуудын амралтын төв бүс. Өнгөрөгч 2005 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байсан. Тухайн үед 358 метр квадрат газрыг хүүхдийн паркт олгосон ч 2015 онд 314 метр квадрат болж багассан. Тэр газрыг улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүс, тэдгээрийн компанид олгосон. Тухайн хууль бусаар эрх мэдлээ урвуулан авсан газрын нэг бол “Шонхор таур” буюу “Central tower” юм. Ардчилсан намын төв байр болох энэ газрын эзэмшигч нь АН-ын дарга асан С.Эрдэнэ.
Тэрбээр энэ газрыг зөвшөөрлийг анх авахдаа “Төгс эрдэм сан” төрийн бус байгуулланын нэр дээр 2010 онд 330 метр газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв байгуулна хэмээн авсан. Сургалт явуулах, өсвөр насны хүүхдүүдийг дэмжих зориулалттай ашиглалтад орсон байр өнөөдөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2014 онд ашиглалтад ороход газрын алба руу дахин хүсэлт явуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, орох, гарах гарц хийх хэрэгтэй гэдэг шалтгаанаар дахин 600 метр газрын зөвшөөрөл авсан. Гэтэл зориулалтын дагуу ашиглаагүй энэ барилгын газрыг эрх мэдлээрээ далимдуулж авсан нь анхаарал татаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ обьект дотор тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан нэг ч төрийн бус байгууллага байдаггүй. Тиймээс иргэдийн төлөөлөл бид Авлигатай тэмцэх газарт хандаж С.Эрдэнийг шалгуулах өргөдлөө өгч байна. Энэ баримт мэдээллийг нийслэлийн Архивын газраас авсан. Цаашид шийдвэрлүүлэхийн тулд тэмцэх болно” гэлээ.
Гэр бүлийн гишүүдтэйгээ үүсгэн байгуулсан бизнесээрээ дамжуулж хувьдаа их хэмжээний газар, мөнгө олж авч байгаа юм. Бид улс төрийн эрх мэдлийг ашиглаж хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг эсэргүүцэж байна. Нийгмийн сайн сайхны төлөө авсан байраа зориулалтын дагуу ашиглана уу. Шударга бус байдлыг халахын тулд АТГ-т хандаж байна. Мөн Татварын ерөнхий газарт хандаж байгаа.
Тус хэвлэлийн хурлын үеэр иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр түрий барьж хүүхдийн паркын газрыг хумсалсан хэргийг шалгуулахаа мэдэгдлээ. Хэрги

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!