Нийгэм

Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө нээв

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байсан. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.
Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийсэн байна.
Үргэлжлүүлэн 47 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!