Нийгэм

Б.Баасанцогт өмгөөлөгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Parkview” хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай бичлэг цахим ертөнцөд цацагдаж, уг асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан билээ. Улмаар Б.Баасанцогт өмгөөлөгчтэй хамт хонож, архидан согтуурсан гэх шүүгчдэд сахилгын хэрэг нээсэн.
Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “…Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “…өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан туушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, 14 хоногийн яллагдагчаар татсан.
Тэгвэл Б.Баасанцогтод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!