Нийгэм

Д.Анар: Ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлал хүсэж байна

Аймгуудын бөхийн холбоод Засаг даргын Тамгын газартайгаа хамтран наадамд зориулсан 128 бөхийн барилдаанаа зохион байгуулж, бөхчүүдэд цол олгож байна. Тухайлбал, энэ сарын 10-нд Дорнод аймаг бөхийн барилдаанаа зохион байгууллаа. Тус барилдаанд улсын харцага Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх удаалж, аймгийн арслан Г.Шинэзориг, аймгийн арслан Батдорж нар шөвгөрлөө. Өөр хэлбэл, шинэ цолтон төрөөгүй байна.
Энэхүү барилдааны зургаагийн даваанд барилдсан улсын харцага Д.Анар, аймгийн арслан Г.Шинэзориг нарын барилдаан удааширчээ. Мөн улсын харцага Д.Анар аймгийн арслан Г.Шинэзоригийг барьц буруу халлаа хэмээн бухимдаж, давахдаа нидэрч унасан байна. Улсын харцага Д.Анар цахим хуудсаараа дамжуулан энэхүү үйлдэлдээ уучлалт гуйлаа.
Тэрээр “Миний бие 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймгын цол олгох барилдааны зургаагийн даваанд аймгийн арслан Г.Шинэзоригтой барилдсан. Тус барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Г.Шинэзориг арслан болон бөхөд хайртай ард түмнээсээ уучлал хүсэж байна. Миний бие Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэр, хариуцлагыг хүндэтгэнэ” гэсэн байна.
Монголын үндэсний бөхийн холбоо гаргасан мэдэгдэлдээ “Барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!