Танин мэдэхүй

ТОДРУУЛГА: Монголын зэрлэг амьтад түймрийн утаанаас болж уулнаас буужээ

Австрали улсад түймэр гарах үед зэрлэг амьтад дайжин хил давж байсан удаатай. Харин манай улсын нийслэлд зэрлэг амьтад сүүлийн үед элбэгших болсныг ОХУ-ын Якутад гарч буй түймэртэй холбон үзлээ.
Иймд бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулсан юм. Тэрбээр,
“Энэ талаар хил орчмын хэд хэдэн газраас мэдээлэл авлаа. Ханхэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ орчмын хилээр ОХУ-аас зэрлэг амьтан дайжиж орж ирлээ гэх ул мөр гарсангүй. Хөвсгөл аймгийн Улаан тайга орчимд ойрын өдрүүдэд бороо ихтэй байсан учраас ажиглалт хийж чадаагүй. Якутын түймрээс дайжсан гэхээсээ илүү Манай улсын хойд хэсгээр уулын зэрлэг амьтад утаанаас дайжиж тал газар руу бэлчих болсон талаар ой хамгаалагчид мэдээлэл дамжууллаа” гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!