Нийгэм

10 саяас илүү тээврийн зардал авсан таван жолоочийн хилээр нэвтрэх эрхийг хасчээ

Цар тахлын улмаас БНХАУ-д гацсан ачаа барааг Монгол руу саадгүй нэвтрүүлэх, гацааг нь багасгахын тулд тээврийн зардлыг 10 саяас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж буй. Дээрх шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд 700 гаруй тээврийн хэрэгслийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулжээ. Одоогоор 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрээд байгаа.
Гэрээний 6.6 дугаар заалтад 10 сая төгрөгөөс илүү тээврийн зардал авахгүй байх, нэмсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хасах арга хэмжээ авахаар тусгасан.
Одоогоор Монгол руу орж ирээд буй тээврийн хэрэгслийн тав нь 10 саяас илүү тээврийн зардал авсан зөрчил илэрчээ. Улмаар дээрх таван жолоочийн хилээр нэвтрэх эрхийг зургаан сараар хассан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!