Зөвлөгөө

ЭЕШ-д авч орохыг хориглох ЗҮЙЛС

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.
ЭЕШ-д авч орохыг хориглох зүйлсийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.
Үүнд:
Ном
Дэвтэр
Ноорог цаас
Гар утас
Чихэвч
Ухаалаг цаг
Үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
Тооны машин
Цаасан болон электрон толь бичиг
Гарын авлага
Дуу хураагуур
Томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!