Нийгэм

У.Хүрэлсүхийг дагасан жийпнүүд Сутай хайрханд “түгжирчээ”

Өнгөрсөн бямба гарагт Сутай хайрханы тахилга нисдэг тэрэг, жийпний цуваа, хүн харын бөөн бөөгнөрөлтэй болж өнгөрлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зохион байгуулсан эл арга хэмжээ дэндүү сүр данзан боллоо гэлтэй.
Жил бүр улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Сутай хайрханыг тахидаг. Харин өнгөрсөн жилүүдэд найр, наадам аятай ингэж тахисан нь үгүй. Хүслээ улайран зүтгэсээр биелүүлж, Ерөнхийлөгчийн тамгыг атгаснаасаа хойш аг жиг алга болсон У.Хүрэлсүх үүгээр нэг ил гарав.
У.Хүрэлсүхийг дагаж улс төр, бизнесийн томчууд өөр өөрсдийн жийпээр, нисдэг тэргээр Говь-Алтай руу хуйларцгаажээ. Ерөнхийлөгч өөрөө агаараар заларсан бол 40 гаруй хар “хилэн” жийпүүдээр нэр бүхий хурган дарга нар “айлчилжээ”.
Уул усны тахилгыг хүртэл зэрэг зиндаа, албан тушаалтнуудыг хэлбэр, өнгө үзэмжээр алаглуулж буй У.Хүрэлсүхийн имиж яаж ийгээд л нэг феодализм, коммунизмын өнгө, үнэртэй байх юм даа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!