Нийгэм

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос олгоно

Хүүхдийн мөнгийг өнгөрсөн гурван сар, сарын эхээр олгож байсан. Харин энэ сараас эхлэн сар бүрийн 20-нд олгох юм.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манай ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлнэ. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг. Бид хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн. Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ. Нэгэнт журам дурдсаных, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулж өгсөн” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!