ЗөвлөгөөНийгэм

4-5 настнууд ирэх сарын 1-нээс цэцэрлэгтээ явж эхэлнэ

Цэцэрлэгүүдийг мөн танхимаар нээнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. Гэхдээ 4-5 настнуудыг л хамруулна гэсэн юм. Халдвар бүртгэсэн бүсийн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэнэ.
Харин ногоон бүсэд эрсдэл бага тул хичээл 100 хувь танхимаар хичээллэнэ.
Зургаан настнууд болон цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаарх мэдээллийг баасан гарагт болох хэвлэлийн хурлаар мэдээлэх юм байна. 2-3 насны хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт элсүүлэх нь есдүгээр сарын сүүлээр тодорхой болно. Харин МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!