Нийгэм

Г.ЁНДОН: ДОТООДДОО БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ УЛСУУДААС МАНАЙХ ХЯМГИЙН ХЯМДХАН БАЙНА

Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах мэдээллийг өглөө:
2021 оны долоодугаар сарын 26-ны байдлаар дэлхийн улс орнуудад 92 шатахууны үнэ ямар байгааг судалж үзсэн. Кувейт, Туркменистан, Казакстан, Азербайджан улсуудад шатахуун хамгийн хямд буюу 993 төгрөгөөс 1676 төгрөг хүртэлх байна. Энэ дөрвөн улс дөрвүүлээ олборлогч, өөрсдөө шатахуунтай улсууд. 1750 байх үед Монголд 1739 болсон. Сая нэмэгдээд 2052 болсон. Саудын Араб 1770, ОХУ 1915 төгрөг байна. Энэ хоёр улс хоёулаа шатахуун үйлдвэрлэдэг улсууд.
Үйлдвэрлэдэггүй улсууд дундаа манайд бензин хамгийн хямдхан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!