Нийгэм

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг цацагдаж, бухимдал үүсгэсэнд харамсаж байна

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм.
Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодсон бичлэг цацагдсаны дараа удирдах алба хаагчдыг хариуцлага хүлээхийг шаардаж эхэлжээ. Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.
Тодруулбал тэрбээр, “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэж өөрийн цахим хаягтаа бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!