Нийгэм

Ц.Цогтбаатар: Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл их дүүрэн байна

Ц.Цогтбаатар: Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна

Токио 2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар зодоглож, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр “Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна.
Би өөрийнхөө зорьсон амжилтын оргилд хүрэхийн төлөө биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн. Түүнийхээ төлөө ч их төлөө хичээлээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!