Нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн жүжигчин Г.АНАНД суллагдлаа

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөлийн хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд Өршөөлийн хуульд хамрагдаж, өнөөдөр суллагдсан байна.
Сануулахад, жил гаруй хугацааны өмнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Их Монголын гудамжинд “Мерседес Бенз Жи-500” маркийн автомашин “Тоёота Премио” загварын автомашинтай мөргөлдөж нэг хүний амь хохирсон хэрэг гарсан байдаг.
Тухайн үед хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагаас “Мерседэс Бенз Жи-500” маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Г.Ананд нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан нь самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно гэж мэдэгдсэн байдаг.
Мөн талийгаачийн эхнэр гомдолтой байгаагаа илэрхийлж байв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!