Нийгэм

ХОМ: Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, Б.Батцэцэгийн ХАДГАЛАМЖ нарын хөрөнгө эрс өсчээ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын тэр дундаа Засгийн газрын сайд нарын хөрөнгө, орлогыг нийтэд ил болголоо.
УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй эхний гурван хүн нь Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар хөрөнгөөрөө хамгийн сүүлд бичигдсэн байна.
Л.Өнөрболорын хувьд 18.4 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж бол Л.Энх-Амгаланг 10.5 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Л.Энх-Амгалангийн сайдын орлого ганцхан жилийн дотор 3.2 тэрбум төгрөгөөр өссөн нь хамгийн их анхаарал татаж буй.
Цаашлаад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын орлого 196 сая, Уул уурхайн сайд Г.Ёндонгийн орлого 63 сая, Эрүүл мэндийн сайдn С.Энхболдынх 6 сая төгрөгөөр тус тус буурсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гэр бүлийн орлого нэг жилийн хугацаанд 48 сая төгрөгөөр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийнх 58 сая төгрөгөөр тус тус өсчээ.
Харин хадгаламжийн тухайд Г.Ёндон 124 сая, Б.Батцэцэг 103 сая, Л.Энх-Амгалан 57 сая төгрөгөөр өссөн нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.
Түүнчлэн мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2,100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!