Нийгэм

Б.Баатархүү: Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй.

Тэмээчин Н.Байгальмаа өнгөрөгч тавдугаар сарын 15-нд золгүй байдлаар гэртээгээ шатаж, амиа алдсан.
Тэгвэл өчигдөр талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өдгөөгөөс гурван өдрийн өмнө цахим хуудастаа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, тэрбээр өөрийгөө Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст сэжигтнээр мэдүүлэг өгсөн, мөн энэ хэргийг санаандгүй хэрэг бус хэмээн үзэж буйгаа бичжээ. Түүнчлэн талийгаач амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт нэг оронд хайлж амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичсэн байв.Энэ асуудалтай холбогдуулан EGUUR сайтад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тодруулга мэдээлэл өгчээ. Тэрбээр “Шүүх эмнэлгийн болон галын дүгнэлтийг прокурорын зөвшөөрлөөр олонд танилцуулах журамтай. Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл. Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж, талийгаачийн мэдээллийг танилцуулсан. Түүнээс хоёр хүн амиа алдсаныг нэг гэж мэдээлэх шалтгаан байхгүй” гэв. Б.Баатархүү: Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!