Нийгэм

Буриад Монголчуудыг үл хүндэтгэсэнд харамсаж байна” гэжээ

Үндэсний их баяр наадмын нээлт буюу “Би Монгол хүн” контенттой холбоотойгоор нэр бүхий Буриад залуучууд уриалга гаргажээ. Уг уриалгад: “Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан “Би Монгол хүн” хүндэтгэлийн хөтөлбөр олон нийтэд хүрч, нийгмийн сүлжээнд цацагдсан.

Энэхүү хөтөлбөрт Буриад ястныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр удаа дараалан эхнэр хүний хормой сөхөж, ёс зүйгүй, хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гажуудуулсан, Буриад дээлийн энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир холбогдол алдагдуулж судалгаагүй хувцас, хэрэглэл өмсөж төрт ёсны арга хэмжээнд Буриад Монголчуудыг үл хүндэтгэсэнд харамсаж байна.

Энэ мэтчилэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино жүжиг, зар сурталчилгаа болон төрийн баяр наадмын хөтөлбөрт Буриад Монголчуудыг архичин, зодоонч, хутга мэсээр хүний амь нас, эрүүл мэндэд халддаг, ёс зүйгүй мэтээр дүрслэн нийгэмд болон хойч үед түүхийн баримт болгон үлдээдэг олон таагүй үйлдэл байдаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярт зориулсан энэхүү зохиомжоос хойш урлаг, соёлын зүтгэлтнүүд Буриад Монголчуудын түүх, туулж ирсэн амьдрал, соёл, үнэт зүйлс, гарал угсаанд хүндэтгэлтэй хандаж, уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэж байхыг Монголын 45,000 буриадуудын нэрийн өмнөөс уриалж байна. Буриад залуучуудын ЭВТ-МОНГОЛ АМИН ТООНТ ТББ” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!