Нийгэм

ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГТ 10 МЯНГА ГАРУЙ ИРГЭД АМАРЧ БАЙНА

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган аялагчид  амарч байна. Тодруулбал  өчигдөр Намнангийн арын постоор  1942 тээврийн хэрэгсэлтэй 7154 иргэн нэвтэрч өмнөх өдрүүдэд ирсэн иргэд, орон нутгийн иргэдтэй нийлээд 10 гаруй мянган иргэд амарч, аялж байна.

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байгаа юм. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!