Нийгэм

Эрхээ хасуулсан 40 мянган жолоочийн эрхийг сэргээлээ

Эрхээ хасуулсан 40 мянган жолоочийн эрхийг сэргээлээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын жолоодох эрхийг жолоочийн бүртгэлийн TPS, зөрчлийн оноо, шийтгэлийн торгуулийг цагдаагийн байгууллагын мэдээллийн санд тус тус сэргээх ажлыг зохион байгууллаа. Жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолооч бий. Үүнээс Захиргааны хариуцлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйрлэлээр эрх хасагдсан, эрх хязгаарлагдсан төлөвт байгаа 26950 иргэдийн мэдээлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдагд байгаа тул сэргээхгүйгээр үлдээжээ. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 14.7.3.2, 14.7.13, 14.7.30, 14.7.32 дах заалтуудыг тус тус зөрчиж эрхээ хасуулсан 40531 жолоочийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй төлөв”-т шилжүүлсэн байна. Мөн Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт 2,879,186 удаагийн торгуулийн мэдээллээс тус хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдахгүй 20611 удаагийн торгуулийг хасчээ. Харин 2,804,815 удаагийн торгуулийн 50 хувийг, Хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгүүдийг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нийт 53760 удаагийн торгуулийг бүрэн, нийт 2858575 удаагийн торгуулийг мэдээллийг санд сэргээсэн. Зөрчлийн оноо сэргээсэн талаар: Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526.939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45.205 жолоочийн мэдээллийг үлдээж, 10-аас доош оноотой 481.734 жолоочийн мэдээллийг ялгаж

  1.  5763 жолоочийн 10,
  2. 7953 жолоочийн 9,
  3. 11.988 жолоочийн 8,
  4. 18.233 жолоочийн 7,
  5. 26.075 жолоочийн 6,
  6. 45.449 жолоочийн 5,
  7. 36.113 жолоочийн 4,
  8.  55.240 жолоочийн 3,
  9.  113.635 жолоочийн 2,
  10. 161.285 жолоочийн 1 оноог тус тус сэргээсэн байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!