Нийгэм

А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгийг долдугаар сарын 20-нд олгох талаар мэдээлж байв. Харин салбарын сайд нь долдугаар сарын 9-нөөс олгохоор болсныг мэдэгдлээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ.
Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.
Мөн бид энэ хүнд үед хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн.
Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна.
Маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!