Нийгэм

УКА: Би үзэл бодлоо л хэлсэн. Хэн нэгний үзэл бодол чамд таалагдахгүй бол амаа хамхи

Дуучин Д.Уламбаяр улсын наадмыг цахимаар хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэний дараа олон нийтийн дийлэнх хэсэг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, олон мянган дагагчид нь түүнийг дагахаа больсон юм.
Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Cyber bully буюу Цахим доромжлолт, үзэл бодол”-ынхоо талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэрээ “Тухайн үед сэтгүүлч надаас цахим наадмын талаар үзэл бодлыг маань асуусан. Би клипны зураг авалттай явж байсан үе. Би үзэл бодлоо л хэлсэн. Надаас ковид, нас баралтын тухай асуусан бол бас үзэл бодлоо л хэлнэ. Асуусан асуултад л хариулт өгсөн. Миний хувьд хийх ёстой зүйлээ хийсээр л байх болно. Дуу хөгжмөө орхихгүй. Цаашид хамгийн сайнаар хийсээр байх болно. Үнэнч үзэгч гэж байдаг юм байна. Та нартаа талархаж байна. Туйлширч хэн нэгнийг битгий харааж зүхээрэй. Энэ чинь өөрөө хүнлэг бус зүйл. Та нарын энэ цахим дарамтаас болж маш олон хүн нас барж байна. Хэн нэгний үзэл бодол чамд таалагдахгүй бол амаа хамхи, таалахдахгүй бол орхи. Битгий хараа , битгий доромжил. Зүгээр л яв ” гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!