Нийгэм

“Vandebo” хамтлагийн дуучин Б.Эрдэнэболд: Би та нараас миний дууг сонсооч гэж гуйгаагүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, төрийн тэргүүний тамгаа гардан авах үеэр “Vandebo” хамтлагийн гишүүн, реппер Эбо электро н там х и буюу vape татсан нь анхаарал татаж, олны дургүйцлийг төрүүлсэн билээ.

Түүнийг Төрийн тэргүүний тангараг өргөх хүндтэй ёслолын үеэр орчноо үл тоон, мэдрэмжгүй загнасан гэх хүн олон. Тус хамтлаг нь өнгөрсөн сонгуулиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж ажилласан юм. Тэгвэл олноос шүүмжлэл сонссон “Vandebo” хамтлагийн дуучин Б.Эрдэнэболд “Би та нараас миний дууг сонсооч гэж үнэндээ гуйж байгаагүй ээ. Би зүгээр л өөрийнхөө төлөө, ээжийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байна. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн инстграм хуудаснаа бичжээ.

Учир нь дуучин Эбог хүн бүхэн шүүмжлэхэ д түүний ээж хүүгийнхээ талд орж хүүдээ хандан “Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг юм. Ээжийн хүү сэтгэлээр бүү унаарай! Хүн нэрээ тогос өдөө гэдэг юм дахиж бүү алдаарай. Миний хүү сайн явах заяанд төрсөн буянтай хүү шүү! Хичээгээрэй! Сайхан амарсан уу миний хүү. Фэйсээр янз бүрийн л юм ярьцгаах юм. Миний хүү сэтгэлээр бүү унаарай. Дэмждэг хүн дээрээ дуу хоолойгоо нэгтгэсэн болохоос худалдагдсан гэж өөрийгөө битгий зэмлээрэй!” хэмээн бичсэн чатыг тэрээр цахим хуудаснаа дэлгэсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!