Нийгэм

Ажилтнаа бейсболын цохиураар зодсон С.Батсүхийг 100 мянган төгрөгөөр торгожээ

“МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболийн төмөр цохиураар цохиж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж багагүй шүүмжлэл дагуулсан. Ажилчдынхаа өрөөнд яргалал үйлдсэн С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ахынхаа ивээлээр дарга болсон гэдгийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Иймээс МИАТ-ын захирал Баттөр С.Батсүхэд үг хэлж чаддаггүй, түүний хууль бус, гэмт үйлдлийг нуун дарсаар ирсэн байдаг. Тэгвэл түүн хуулийн байгууллагаас ямар хариуцлага тооцсоныг тодрууллаа.
Шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж. Одоогоор тус асуудалтай холбогдуулан дарамтат өртсөн гэх 50 гаруй ажилчдаас тайлбар, мэдүүлэг аваад буй бөгөөд уг бичлэгийг анх цахимд байршуулсан иргэнийг эрэн хайж байгааг гэнэ.
Мөн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр Хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!