Нийгэм

АЙМГИЙН БАЯР НААДАМД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙГ “ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ЗҮРХНИЙ ХАГАЛГААНД ХАМРАГДАХ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ЗАРДАЛД ШИЛЖҮҮЛНЭ

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж, хурлын шийдвэрээр “Аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг хориглох тухай” А/323 дугаар захирамж гарлаа. Үүнд,
Коронавируст халдварын аймаг, сумын эрсдэлийг үнэлгээг үндэслэн 2021 онд аймаг сумын хэмжээнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Аймгийн баяр наадамд зориулсан хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийн хүүхдүүдийн зардалд шилжүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д уламжлан шийдвэрлүүлэхийг ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваад, сумын баяр наадмын зориулсан хөрөнгийг коронавируст халдварын голомтыг цомхтгох арга хэмжээний зардалд шилжүүлж, зарцуулах талаар төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал боловсруулан сумын ИТХ-д уламжилж шийдвэрлэхийг сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!