Нийгэм

ТАНИЛЦ: Барилдах эрхээ хасуулсан ч өршөөгдөж буй бөхчүүд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Энэ удаагийн Өршөөлийн тухай хуулийн төсөлд үндэсний их баяр наадмаар допинг хэрэглэсний улмаас эрхээ хасуулсан бөхчүүд, харваачдад өршөөх заалт тусгасан юм.
Тус хуулийн төслийн 8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх
8.3. “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ” хэмээн заажээ.

Тэгэхээр допингийн улмаас эрхээ хасуулсан, одоо шийтгэл нь үйлчилж буй бөхчүүд, харваачдад өршөөлийн хууль үйлчлэх нь. Өнгөрсөн жил допинг илэрсний улмаас барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших нарт энэ хууль үйлчлэх бололтой

Мөн допинг илэрсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан улсын начин Д.Цэрэнтогтох өршөөгдөх. Тэгэхээр энэ жил улсын наадамд барилдах боломж түүнд бүрдэх нь.

Улсын аварга Э.Оюунболдын гомдлын дагуу АТГ-аас 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээг нягтлахад 38 бөх допингийн хэрэгт холбогдсон. Тухайн 38 бөхийн нэрийг ил болгохыг МҮБХ, бөхчүүд өнөөг хүртэл шаардсаар байгаа билээ. Эдгээр 38 бөх мөн өршөөгдөх нь.
Бөхчүүдтэй харьцуулахад харваачдаас допинг илрэх тохиолдол тун ховор. 2019 оны улсын наадмын дараа нэгэн харваачаас допинг илэрч, шийтгүүлж байсан билээ. Тэр үед тухайн харваачийн нэрийг нууцлан, олонд ил болгоогүй өнгөрсөн юм.
Өршөөлийн тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!