Нийгэм

Монголоос БНХАУ руу экспортолсон махнаас коронавирус илэрчээ

Монгол Улсаас БНХАУ руу экспортолсон хөлдөөсөн адууны махан бүтээгдэхүүний дээжээс шинэ коронавирусын халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Монголын компанид “яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа” гэж Хятадын Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
2020 оны 103 тоот журамд заасны дагуу тус улсын үндэсний гаалийн байгууллагаас Монгол улсын махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 6161154 бүртгэлийн дугаар бүхий “Эрүүл монгол мах эко” ХХК-ий экспортлох мэдүүлгийг хүлээн авахыг нэг долоо хоногоор зогсоохоо мэдэгджээ.
Харин ноос ноолуурыг үргэлжлүүлэн экспортлоход ямар нэг хориг одоогоор тавиагүй байна.

Эх сурвалж:eguur.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!