Нийгэм

Эмч бичиж байна: Эмчлэх оргүй, эмчлэх эмчгүй, туслах сувилагчгүй, цэвэрлэх үйлчлэгчгүй хэцүү байхад юун наадам, 1024 бөхийн шинжилгээг авч өгөхгүй

Коронавируст халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрт, нас баралт нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, тэд сүүлчийн шавхан зүтгэсээр…Яг энэ үед ард түмэн тэгш ой тохиосон Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийг эсэргүүцэж буй. Нийгмийн сүлжээнд “NO NAADAM” гэх эсэргүүцлийн аян ч хүчээ аваад байна.
Тэгвэл УЛААН БҮСЭД ажиллаж буй эмч энэ тухай өөрийн байр сууриа нийгмийн сүлжээндээ илэрхийлжээ. Тэрбээр “Урдах ажлаа дийлэхгүй байхад маш олон эмнэлгийн ажилчид өвдөөд эмнэлэгт эмчлэх оргүй, эмчлэх эмчгүй, туслах сувилагчгүй, цэвэрлэх үйлчлэгчгүй хэцүү байхад наадам хийнэ гэнэ наадамд оролцох хүмүүсээс тэр бөх барилдах 1024 хүний PCR бас бус шинжилгээ ажил дээр ажил нэмээд лайтай муу гайнууд юмаа… тэр шинжилгээг нь авч өгөхгүй гэж гүрийж алалцылдаа яадын ер нь… дээд тэнэгүүд чинь эмнэлгийн ажил яаж явж байгааг мэдэж байгаамуу… хамгаалалтын хувцас өмсүүлээд 31 32 градуст гадуур явуулах юмсан муусайн юмнуудын идэж уусан баастай гэдэс нь бага боловч гэсэн өөх нь багасаж хайлна биз” гэж бухимдлаа илэрхийлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!