Нийгэм

Талийгаач хоёр сартай нярайн “Аав”: Охинд минь ямар ч эмчилгээ хийгээгүй, ээжтэйн хамт авч явах боломжгүй…

Талийгаач хоёр сартай нярайн аав: Охинд минь ямар ч эмчилгээ хийгээгүй, ээжийг нь эмнэлэг рүү авч явахдаа хамт хэвтүүлэх боломжгүй гэсэн Коронавируст халдварын хүнд хэлбэрээр хоёр сартай хүүхэд эндсэн тухай мэдээллийг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Яамнаас гурван хоног эмчлүүлж байгаад коронавирусын хүндрэлээр нас барсан гэх мэдээллийг өгсөн Тэгвэл үүнийг талийгаач хүүхдийн аав нь үгүйсгэсэн байна. Хоёр сартай охины ээж коронавируст халдвар нь хүндэрч “Тандалтын баг”-ийнхан ирж авчээ. Ингэхдээ хоёр сартай хүүхдийг орхиод явсан байна. Энэ талаар талийгаачийн аав “Миний охиныг гурав хоног эмчилсэн гэдэг буруу мэдээлэл. Охин маань сүүлийн хоёр хоног ногооноор чацга алдсан. Өрхийн эмчээс асуутал “та сүүг нь хүйтэн өгсөн юм болов уу” гэсэн. Өөр шинж тэмдэг байгаагүй. “Тандалтын баг”-аас хүмүүс ирж эхнэрийг авч явахдаа нярайг авч явах боломжгүй гэсэн. Охиныг минь нэг ч ирж үзээгүй” гэсэн ярилцлагыг ISEE.mn сайтад өгсөн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!